ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нар Москва хотноо уулзаж, Минскийн гэрээг амьдралд хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Украин-Оросын хямрал даамжирч байгаа тул Минск хотноо байгуулсан гал зогсоох гэрээ үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэж буйгаа сайд Штайнмайер илэрхийлсэн байна. Мөн зөрчлийн бүсээс хүнд зэвсгүүдийг гаргахыг зөвшөөрсөн гэрээг яаралтай байгуулахыг Оросын талд сануулав. Харин Сергей Лавров шууд хэлэлцээрийг үр дүнтэй болгох асуудлаар эрх баригчидтай ярилцана гэдгээ амласан байна.



















































