Бактерийн эсрэг савангаар гараа угаах нь аюултай болохыг АНУ-ын Калифорнийн их сургууль, Сан Диегогийн их сургуулийн анагаахын тэнхимийн хамтарсан судалгаагаар нотолжээ. Учир нь шингэн саван, шампунь, шүдний оо зэрэг гэр ахуйн барааны найрлагад ордог химийн бодис нь хорт хавдартай холбоотой байж магадгүй гэнэ.Тухайлбал, бичил биетийн эсрэг үйлчилгээтэй Триклосан хэмээх бодисыг гэр ахуйн бараанаас эхлээд сав суулга, тоглоомонд хүртэл өргөнөөр ашигладаг. Эхчүүдийн хөхний сүү, шээснээс дээж авахад Триклосан гэдэг бодис илэрчээ. Энэ бодис нь элгэнд мяндаслаг эд үүсч, хорт хавдартай болоход нөлөөлдгийг лабораторийн судалгаагаар нотолсон юм. Энгийн хүний 18 жил хэрэглэх Триклосаныг лабораторийн хулганад зохиомлоор шилжүүлэн суулгаж, зургаан сар болоход элэгний хорт хавдартай болох эрсдэл нь огцом нэмэгджээ. Мөн Триклосангүй хулгануудтай харьцуулахад хавдар нь томорсон гэдгийг баталсан ажээ.




















































Сэтгэгдэл (2)