Оросын Засгийн газар зэвсгийн хатуу хяналтаа сулруулж, зөвшөөрөлтэй бууг өөрийгөө хамгаалах зорилгоор биедээ авч явахыг ард иргэдэд зөвшөөрлөө. Шинэ хуульд холын тусгалтай гар буу, Taser зэрэг галт зэвсэг, нулимс асгаруулах хийг хамруулсан байна.
Өнөөг хүртэл Оросын иргэд Дотоод яамнаас зөвшөөрөл авсаныхаа дараа ан ав хийх эсвэл буудлагын зорилгоор галт зэвсгийг биедээ авч явдаг байсан юм. Галт зэвсгийн лицензүүдийг таван жил тутамд шинэчилж, өргөдөл хүсэгчдийг хатуу хянаж шалгадаг гэнэ.
Буу зэвсгийн хатуу хяналттай ч гэсэн Орост аллага, хүчирхийлэл тасраагүй юм. 2012 онд 30 настай өмгөөлөгч эм зүйн компанидаа гал нээж, зургаан хүнийг хөнөөсөн. Мөн өнгөрсөн онд 15 настай сурагч Сергей Гордеев багшийгаа хороосон хэргээр 29 жил хоригдох ялаар шийтгүүлсэн билээ. Харин хуулийн заалтыг өөрчилсөнөөр гэмт хэрэг ихсэх магадлалтай гэж шүүмжлэгсэд цөөнгүй байна.

Сэтгэгдэл (7)