Хонконгийн тэмцэгчид хотын хууль тогтоох байгууллагын хаалгыг эвдэлж, дотогш хүчээр нэвтэрсэн байна. Жагсагчдын хүч хэрэглэсэн үйлдлийг таслан зогсоох гэж хуяг дуулга өмсөж, бамбай барьсан 100 орчим цагдаа хамгаалалтанд гарчээ. Ингээд удалгүй мөргөлдөөн болж, гурван цагдаа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн тул 18-24 насны дөрвөн жагсагчийг баривчилсан гэж Ройтерс агентлагт мэдээлэв. Хонконгийн дараагийн удирдагчийг тодруулах 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахыг жагсагчид шаардсаар байна. Бээжингийн эрх баригчид чөлөөт сонгууль явуулна гэж амласан ч нэр дэвшигчдийг урьдчилан тодруулна гэдэг байр сууриа хатуу хамгаалсаар байгаа ажээ. 1997 онд Хонконг Их Британиас салан тусгаарлаж, Хятадад нэгдсэний дараа “нэг улс, хоёр систем” гэсэн эх газрын хууль үйлчилж эхэлсэн юм.



















































