Австралийн консерватив Засгийн газар Индонез, Пакистан, Иран, Афганистан зэрэг орогнуудаас улс төрийн орогнол хүссэн иргэдийг цөөн тоогоор хүлээж авахаар шийдвэрлэжээ. Тус улсын Цагаачлалын сайд Скотт Моррисон энэ шинэ журмыг санаачилсан байна. “Бид ширээн дээр асгарсан элсэн чихрийг хамж авч байгаа гэсэн үг. Австралид суурьших гэсэн хүсэлтэй хүмүүс Индонезийн хилийг хууль бусаар давж байна” гэж Моррисон сайд ярив.Австрали нь улс төрийн орогнол хүссэн хүмүүсийг бусад орнуудтай харьцуулахад олноор хүлээн авдаг. Гэхдээ улс төрийн асуудлаас болоод энэ бодлогоо өөрчлөх шаардлагатай болсон гэнэ. Ерөнхий сайд Тони Эббот өнгөрсөн жил сонгуульд ялахаасаа өмнө цагаачлалын асуудалд онцгой анхаарна гэдгээ амласан юм.
НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн бүртгэлээр Индонезийн 10623 иргэн Австралийн орогнол хүсчээ. Одоогоор Жакартад долоо хоног бүр 100 хүн бүртгүүлдэг гэсэн тооцоо байна.




















































