ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ардчилсан Солонгосын элч төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан талаар Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв. Хойд Солонгосын Улс төрийн товчооны тэргүүлэгч бөгөөд Хөдөлмөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга Чой Рёон Хай Путинтай уулзсан байна. Оросын Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар талуур хоёр орны харилцааг өргөжүүлж, улс төрийн харилцан яриаг эхлүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцжээ. Чой дарга найм хоногийн айлчлалынхаа хүрээнд Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар нухацтай хэлэлцэх гэнэ. Түүнээс өмнө дэд маршал, Ардын зэвсэгт хүчний сайд Хён Ён Чол Москвад айлчилжээ. Москва-Пхеньян ийнхүү харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна.




















































Сэтгэгдэл (1)