Африк тивийн Уганда улсын дорнод хэсэгт алс бөглүү нутгийн иргэдэд туслахаар Түргэн тусламжийн мотоциклын үйлчилгээг бий болгожээ. Иргэдийг хямд үнэтэйгээр түргэн шуурхай эмнэлэгт хүргэх болсны ачаар олон хүний амь аврагдах болсон байна.Алс хотын нэгэн тосгонд амьдардаг Набила Жульет бүсгүйн бяцхан хүү Ибрагийн бие нь муудсан учраас түргэн тусламж дуудсан байна. Бяцхан хүүд халуун орны чичрэг хумхаа өвчин туссан бололтой. Ингээд эх хүү хоёрыг Эрүүл Мэндийн төвд Түргэний мотоциклоор хүргэж өглөө.
Уганда улсын Бусуй мужийн Эрүүл Мэндийн төвийн Түргэн тусламжийн мотоциклыг Олон Улсын хандивлагч нарын хөрөнгөөр авч өгчээ. Ийм түргэн тусламжийн мотоциклууд байхгүй байхад гэртээ төрж байгаа олон эхчүүд төрөхийн хүндрэлээр нас бардаг байжээ.





















































Сэтгэгдэл (1)