Балбын нийслэл Катманду хотын цагдаагийн ажилтнууд йогоор хичээллэдэг болжээ. Тус улсын цагдаа нарын дунд хэт таргалалт авсан учраас энэ нь албан үүргээ амжилттай биелүүлэхэд нь саад болж магадгүй гэж дарга нар нь санаа зовох болжээ. Ингээд Балба улсын 60000 гаруй цагдаагийн ажилтан нэгэн зэрэг турах даалгаврыг удирдлагаасаа авсан гэж Балба улсын цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч Диг Кешаб Адхикари хэлсэн байна. Гэхдээ Балбачууд турахын тулд тураах цай юмуу, фитнессийн клубыг ашигласангүй, хүн болгоны сайн мэддэг йогийн дасгалуудыг хийхээр шийджээ. Йогийн дасгалууд маш олон янз байдаг учраас цагдаагийн ажилтан бүр яг өөртөө таарах дасгалыг сонгох боломжтой ажээ. 


















































