Газар дундын тэнгист оршдог 100 мянга орчим хүн амтай Дерна хот лалын хэт даврагчдын бүрэн хяналтад оржээ. Ливийн Дерна хот нь нийслэл Бенгазигаас зүүн хойд зүгт 320 км-ийн зайтай оршдог. “Исламын улс” бүлэглэлийнхэн цагдаагийн машинууд дээр өөрсдийн тэмдгээ тавьж, хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн цаазын ял гүйцэтгэх газар болон хувирсан тухай CNN агентлаг мэдээлжээ. Тус хот нь Египетийн хилтэй ойролцоо байрладаг бөгөөд тэндээс 320 гаруй милийн цаана Европын Холбооны өмнөд эрэг байдаг билээ. Исламын улсын дайчид энд үүссэн улс төрийн эмх замбараагүй байдлыг ашиглаж, хил хязгаараа баруун тийш тэлсэн аж.




















































Сэтгэгдэл (1)