Чилийн дээд шүүх 30 улс төрийн хоригдолд 7,5 сая долларын нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэжээ. Эдгээр хоригдлуудыг Августо Пиночетийн цэргийн дэглэм үйлчилж байхад Чилийн өмнөд хэсгийн алс бөглүү арлаас саатуулсан ажээ. 1973 оноос хойш хоёр жилийн хугацаанд Тьерра дел Фуего мужийн Давсон арал дээр хоригдсон хүмүүсийн дотор тухайн үеийн улс төрийн удирдагчид, Засгийн газрын сайдууд байгаа гэнэ. Тэднийг ёс суртахууны доголдол гаргасан хэрэгээр өвлийн хүйтэнд саатуулж, албадан хөдөлмөр эрхлүүлж байсныхаа төлөө Чилийн Засгийн газар уучлалт гуйлаа. Хоригдлуудын дөрөв нь байцаалтын явцад амьд алдсан бол үлдсэн хэсэг нь суллагдсаныхаа дараа Австрали, Канад, Нидерланд, АНУ зэрэг орнуудад дүрвэн гарчээ. 


















































