Индонезийн эмэгтэй цагдаа нарыг ажилд авахдаа эрүүл мэндийн үзлэгийг нарийвчлан хийдэг байна. Үндэсний цагдаагийн албаны вэб сайтад жагсаасан шаардлагууд дотор онгон байх ёстой гэдгийг нэн тэргүүнд авч үздэг ажээ. Үүнээс үзвэл, гэрлэсэн эмэгтэйчүүд өргөдлөө өгөх ч эрхгүй болж байгааг хүний эрхийг хамгаалагч “Watch” байгууллага шүүмжлэв. Эрүүл мэндийн сорил нэрээр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж, эрхийг нь ноцтой зөрчиж байгаа тул энэ үйлдлээ таслан зогсоохыг шаардсаар байна. "Онгон байх эсэх нь эрүүл мэндийн сорилын зөвхөн нэг хэсэг. Бэлтгэгдсэн мэргэжлийн цагдаа нар бусдад халдвар тараахгүй гэдгийг энэ сорилоор баталгаажуулдаг” хэмээн Индонезийн төлөөлөгч Рони Сомпи тайлбарласан байна.



















































