Оскар нэртэй муур хүмүүсийн үхлийг урьдчилан таамаглах чадвартай гэдгийг Брауны их сургуулийн эрдэмтэд 50 гаруй удаагийн баримтаар нотолжээ. 2007 онд Оскарын тухай Английн шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлснээс хойш ‘Making rounds with Oscar” нэртэй ном гаргасан нь гэнэтийн бэлэг болсон юм. Оскар хөлөнд нь цус хуралдсан нэгэн эмэгтэйн гэрт зочилж, нас барах хүртэл нь дэргэдээс нь хором ч холдоогүй гэнэ. Муур өвчтнүүдийн орон дээр гарч хэвтсэн л бол үхэл ойрхон ирсэнийг гэрчилдэг байна. Энэ мууранд үхлийн үнэрийг мэдрэх онцгой чадвар бий гэж доктор Жилли Голдман ярьжээ.





















































