“Формула 1” авто уралдааны аварга Михайл Шумахер ухаан орсон байна. Гэхдээ түүний ой санамж алдагдаж байгаа тул ярьж чадахаа больжээ. Мөн хөдөлгөөний чадвараа алдан тэргэнцэр дээр суудаг болжээ. “Түүний бие дээрдэж байгаа. Гэхдээ хүндрэл их байна. Тэр ярих чадвараа алдсан” хэмээн Шумахерын дотны найз, уралдаанч Филиппе Стрейфф ярьжээ. Филиппе өөрөө 1989 онд Бразилд болсон тэмцээний үеэр осолд орсоныхоо дараа тэргэнцэртэй болсон юм.
45 настай Шумахер нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Францын цанын баазад гулгаж байгаад осолдон тархиндаа хүнд гэмтэл авсанаас хойш амьд үлдэхийн төлөө тэмцсээр байна. Дэлхийн долоон удаагийн аварга тамирчныг Швейцарийн Лаусанне эмнэлэгт шилжүүлжээ.