Канадын Онтарио нуурыг аж үйлдвэрийн хог хаягдал, хүчиллэг бороо бохирдуулан ширгээж байгааг Кэмбриджийн их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгаа харуулжээ. Бохирдлоос болоод далайн амьтад багасаж, ногоон замгууд л үлдсэн байна. Мөн усан дахь кальцийн хэмжээ багасчээ. Эрдэмтдийн тооцоолж буйгаар нуурын усны ширгэлт нь далайн хүнсний хомсдолд нөлөөлөх эрсдэлтэй гэнэ. Кальцийн хомсдол нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг ажээ.
























































