Францын мэс заслын эмч нар эхийн хэвлийд бойжиж буй 20 долоо хоногтой ургийн гажгийг засчээ. Ургийн сээр нуруу буруу хөгжсөний улмаас хөл нь хөдөлгөөнгүй болж, тархинд шингэн дутагддаг байна. Эхийн умайд бойжиж буй хүүхдийн нуруу нь эдээр хучигдсан байдаг ажээ. Тиймээс нурууны яс бүрэн хэлбэрээ олоогүй үед эхийн умайд зүсэлт хийж, эмчилдэг. Ингэснээр ургийн цаашдын хөдөлгөөнд сайнаар нөлөөлөх юм. Ийм хагалгааг Бельги, Их Британид хийдэг байна. Судалгаагаар Францад 1000 жирэмсэн эх тутмын нэгт ийм гажиг тохиолддог ажээ.





















































