Судалгаагаар таргалалт дэлхийн эдийн засагт дайн, мөргөлдөөн, үймээн самуунаас үүсэх хохирлоос дутуугүй хохирол учруулдаг гэж гарчээ.Соёл иргэншлийг даган сүүлийн 30 гаруй жилд дэлхий даяар таргалалт ихэсч байгаа. Одоогоор дэлхий дээр 2.1 тэрбум хүн илүүдэл жинтэй байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амийн бараг гуравны нэг хувь гэсэн үг юм.
Ерөнхийдөө дэлхийн гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй болсон бөгөөд хэт их жингүй ч таргалалтад өртөгсөд өдөр ирэх тутам олширсоор байгаа аж. Иймээс хэт таргалалттай холбоотой асуудлыг шийдэхийн тулд дэлхийн эдийн засаг ойролцоогоор 2 их наяд ам.доллар алддаг байна.




















































