Сирийн зөрчлийн бүсээс охиноо буцаан авчирсан Голланд ээжийг улсын аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр шүүхээр болжээ. 19 настай Айча охиныг Голландын Маастрихт хотноо эргэж ирэхэд цагдаа нар баривчилсан юм. Учир нь Айча охиныг Лалын шашинд сайн дураараа элсэж, дайчинтай гэрлэх гэж “Исламын улс” бүлэглэлийн хяналтанд орсон Сирийн Ракка хотод аялсан гэж үзэж байна. Охиныг Сири-Иракийн хилийн орчимд аялж байсныг Голландын албаныхан илрүүлжээ.Мөн охины ээж Моникийг Голландад буцаж ирэхэд нь тусалсан хэмээн буруутгав.
Айча нь Сири, Ирак руу аялж буй Европын өсвөр насны охидын нэг юм. Зарим нь тэднийг итгэл үнэмшлээсээ болж, Иракт очиж байгаа гэж үздэг бол нөгөө хэсэг нь лалын дайчидтай гэрлэх сонирхолтой нь холбон тайлбарладаг.



















































