Украины Львов хотын тэнэмэл иргэн, 55 настай Славик хувцасны сонголтоороо онлайн ертөнцөд од болж байна. Түүний царай гундуу харагдах боловч хотынхоо хог хаягдлыг түүж, орон гэргүй хүмүүст туслах төвөөс авсан хувцаснуудаа зөв зохицуулан өмсчээ. Славик өдөрт хоёр удаа хувцсаа сольж өмсдөг. Мөн үсээ байнга засуулж, суганы үсээ байнга авдаг гэнэ. Анх Украины гэрэл зурагчин Юрко Даячишин түүний цэмцгэр байдлыг ажиглажээ. Харамсалтай нь Славик тун нууцлаг байдлаар амьдардаг. 2013 онд эдгээр гэрэл зургуудыг авсанаас хойш түүнийг хэн ч хараагүй юм.



































































