
АНУ-ын Фергюсон хотын иргэн Майкл Браун хэмээх хар арьст хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилтан Даррен Уилсоныг эцэргүүцсэн жагсаал газар авч байна.Фергюсон хотын гудамжнаас эхэлсэн жагсагчдын дуу хоолой АНУ-ын өнцөг булан бүрт хэдийн хүрчээ. Нью-Йорк хотын Таймс талбайд болж байгаа эсэргүүцлийн жагсаалд гэхэд 1000 гаруй хүн оролцож, Майкл Брауныг буудан хөнөөсөн офицерийг яллахыг шаардаж байгаа тухай CNN агентлагийн Мигуэль Маркюз жиргэжээ.

Тэгвэл Пеньсилвань мужийн хамгийн том хот болох Филадельфид өрнөж
байгаа жагсаал ширүүсэх төлөвтэй байна гэж “Филадельфи Инкуайрар”
мэдээлжээ. Мөн Калифорни мужийн Оакланд хотын дэлгүүрийн эзэд цонхон
дээрээ “Бид Майкл Брауныг дэмжиж байна” гэсэн пайз хаджээ. Жагсагчид 14
дүгээр уулзвар, Броадвэйг нэвтэрч гарсаны дараа 580 дугаар уулзварыг
хааж, замын хөдөлгөөнийг саатуулсан гэсэн мэдээ олон нийтийн мэдээллийн
хэрэгсэлээр цацагдаж эхэлсэн байна.
Үүнтэй төстэй байдал Сиэтль хотын төвд үүсчээ. Түүнчлэн Вашингтон Ди Си дэх Цагаан Ордоны гадна олон хүн цугларсан байгаа бол Пенсильванийн өргөн чөлөөн дэх жагсагчид газар хэвтэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.




















































