Иракийн шийт дайчид, Курд үндэстний аюулаас хамгаалах хүчний цэргүүд хамтран хэт даврагчдын хяналтанд орсон зүүн зүгийн хоёр хотыг буцаан авчээ. Суннит шашны хэт даврагчдын булаан авсан Саадияа, Жалула хотууд руу өнгөрсөн ням гаригаас эхлэн хүнд зэвсгээр довтолсны үр дүнд ийнхүү ялалт байгуулсан байна. Хотыг буцаан авсаны дараахан бүслэлтэнд байсан зарим иргэн дүрвэн гарч эхэллээ.
Энэ хооронд Багдад хотын захад автомашин дотор тэсэрэг бөмбөг нуусны улмаас 9 хүн алагдаж, 20 хүн шархаджээ. Мөн Йорданы хилийн ойролцоо амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, гурван цэргийн аминд хүрсэн байна.