“Coca Cola” компани “Fairlife” нэртэй сүү үйлдвэрлэхээр болжээ. Шинэ бүтээгдэхүүн нь ирэх арванхоёрдугаар сараас эхлэн АНУ-д худалдаалагдах юм. Үнийн хувьд тус улсын супермаркетуудад зардаг сүүтэй адилхан байх гэнэ. Бүтээгдэхүүний нэг онцлог нь 50 хувь нь уураг байхаас гадна сахарын хэмжээ бусад сүүнийхээс 30 хувиар бага, мөн лактозгүй байх юм. Компанийн дэд ерөнхийлөгч Сэнди Дуглас шинэ бүтээгдэхүүнээ эрэлт ихтэй болно гэдэг итгэлтэй байгаа ажээ. 



















































