АНУ-ын Миссури мужийн Фергьюсон иргэн, 18 настай Майкл Браун хүүгийн амийг хөнөөсөн цагдаад ял шийтгэл өгөөгүй нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж байна. Уурлаж хилэгнэсэн жагсагчид барилга байшин, автомашинуудад гал тавьсан учир цагдаа нар 80 гаруй хүнийг баривчилжээ. Миссури мужийн амбан захирагч Жэй Никсон хотын Ст.Луис дүүргийг хамгаалуулахаар 2200 цагдааг байршуулсан байна. Өчигдөр шөнө болсон үймээнийг намжаахаар 700 гаруй цагдаа, хамгаалалтын ажилтнууд ажилласан ч хүч хүрээгүй гэнэ. Урьд өмнө нь ийм хүчирхийлэл дагуулсан үймээн дэгдэж байхыг хараагүй хэмээн нутгийг иргэд ярьж байна. Мөн эмх замбараагүй байдлыг намжаах нэмэлт хүчийг яаралтай илгээгээгүй хэмээн Фергьюсон хотын дарга Жеймс Ноулзыг буруутгаж байгаа юм. Өнөөдөр эсэргүүцэл, тэмцэл үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд хотын гол замуудыг бүслэн хааж эхэллээ. Мөн Лос-Анжелес, Клевланд, Миннеаполис хотуудад жагсаал үргэлжилж байна.
























































