“Исламын улс” бүлэглэлийнхэн нийслэлээ гэж зарлаад буй Сирийн Ракка хот руу Засгийн газрын цэргүүд агаараар довтолсны уршгаар дор хаяж 90 хүн амь үрэгджээ. Мөн 125 хүн шархадсаны дийлэнх нь нутгийн иргэд, хүүхдүүд байжээ. Ракка хотын Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудын мэдээлж буйгаар шархадсан 60 гаруй хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн гэнэ. Сирийн Засгийн газар алдагдсан газар нутгаа эргүүлэн авахаар зүүн, хойд хотууд руу гал нээж байгаа ч энгийн иргэдийн амь насыг золиосолж буйг хүний эрхийг хамгаалагчид шүүмжлэв. Башар Ассадын гол сөрөг хүчин болох Сирийн Үндэсний эвсэл Ракка хотод болсон цэргийн ажиллагааг “бузар гэмт хэрэг” гэж нэрлэжээ.




















































