Хонконгийн цагдаа нар өнгөрсөн шөнө болсон үймээний дараа 80 гаруй жагсагчийг баривчилжээ. Эрх баригчид Монг Кок худалдааны дүүрэг дэхь жагсагчдын хашлага, саадыг эвдэлж нурааснаар эмх замбараагүй байдал газар авсан байна. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд цахилгаан бороохой ашиглаж, халуун чинжүү цацсан гэж BBC мэдээлэв. Энэ долоо хоногийн мягмар гаригаас хойш 116 жагсагчийг баривчилж, гартаа барьсан зэвсэг , хэрэгслийг нь хураажээ. Тэмцэгч оюутнууд өнгөрсөн аравдугаар сараас эхлэн 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахын төлөө жагсаж байгаа ч Хятадын удирдагчид шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн байр сууриа хадгалсан хэвээр байна.




















































