Мадагаскар арлын нийслэл Антананаривод бактериар халдварладаг шинэ вирус хархаар дамжин хурдацтай тархаж, 47 хүний аминд хүрсэн гэж ДЭМБ сануулав. Вирусын халдвараар өвчилсөн байж болзошгүй 138 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж Мадагаскар арлын Эрүүл мэндийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Филемон Тафангий мэдэгджээ. Вирусын анхны тохиолдол өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Соамахатамана тосгонд илэрсэн юм. Халдварыг цааш тараахгүйн тулд шавьж устгах хор цацаж, антибиотик эм хэрэглэж байна. Шинэ вирус харх, хулганаар дамжин нохой бөөсөнд халдварладаг аж. Хэрэв хүн нохой бөөсөнд хазуулвал хавдар ургаж, үхлийн аюулд хүргэдэг гэнэ. Хэрэв халдвар авбал 24 цагийн дотор нас барах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд сануулав.




















































