Дайны гал дүрэлзэж буй Сири улсаас дүрвэн гарч, Европын Холбооны орнуудаас орогнол хүсч 200 гаруй иргэн Грекийн Афин хотын төв талбайд өлсгөлөн зарлаж байна. Өлсгөлөн зарлаж буй 200 гаруй дүрвэгч амьдралын нөхцлийг сайжруулж, түр ажиллах зөвшөөрөл олгон эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахыг Грекийн Засгийн газраас шаарджээ. Тэд өнгөрсөн долоо хоногоос эхлэн талбайд картонон цаас дэлгэн хонож, өчигдөр буюу даваа гаригаас тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн байна. Грек дэх Сирийн дүрвэгсэд одоо саатуулах төвд амьдарч байгаа бөгөөд амьдрах орчин нөхцөл тааруугаас болж эрүүл мэнд нь мууджээ. Харин эдийн засгийн хямралд өртсөн Грекийн засаг захиргаа “Бид Сирийн дүрвэгсдэд найр тавих асуудалд болгоомжтой хандаж байгаа. Учир нь ирээдүйд хэтэрхий олон дүрвэгсэд орж ирэхээр эмээж байна” хэмээн мэдэгджээ. 




















































