Египетийн шүүх “Лалын улс” бүлэглэлийн 78 гишүүнийг баривчилж, таван жил ба түүнээс дээш хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Хорих ял сонссон эдгээр залуус 13-17 насныхан байсан бөгөөд тэд хуучин ерөнхийлөгч Мохаммед Мурсийг албан тушаалд нь буцаан томилохын төлөө тэмцэл өрнүүлсэн аж. 2013 онд Египетийн лалын шашинт ерөнхийлөгч Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагасны дараа нийгэмд эмх замбараагүй байдал үүсч, түүнийг дэмжигч 1400 гаруй хүн амь үрэгдэж, 15000 хүнийг шоронд хорьсон юм. Энэ тэмцлийн үргэлжлэл болсон хөвгүүд Мена мужийн зам талбайг хааж, иргэдийг айлган сүрдүүлсэн гэж төв хэвлэлд мэдээлсэн байна. Египетийн терроризмын эсрэг шинэ хуульд эсэргүүцэл, тэмцэл өрнүүлэгчдийг хязгаарлахаар заажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Мурсийг дэмжигч 528 хүнд цаазын ял оноосныг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байв.





















































