Тайландад жил орчим эсэргүүцэл, тэмцэл өрнөсний эцэст Засгийн газраа огцруулж, цэргийн дэглэм тогтсон билээ. Тус улсад хэзээ дахин сонгууль явагдаж, ардчилсан улс болох вэ? гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Сангийн сайд Сомма Фасее 2015 он хүртэл ардчилсан сонгууль явагдахгүй гэж BBC агентлагт мэдээлэв. Учир нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс цэргийн хууль, дүрмийг дуусгавар болгох хугацаа байх ёсгүй гэдгийг Фасее сайд батлан хэлж байна. Түүнчлэн Тайландын эдийн засаг зогсонги байдалд орж, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дөнгөж 1-1,2 % байна гэсэн тооцоолол гарчээ. Тиймээс цэргийн Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор фермерүүдэд мөнгөн тэтгэж олгон, түр хугацаанд урам өгөх арга хэмжээ авсан гэнэ. Тайландад цэргийн дэглэм тогтсоноос хойш аялал жуулчлалын салбарын орлого, экспорт буурч, эдийн засгийн сул дорой байдал нь автомашины зах зээлд нөлөөлсөн юм.





















































