Өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын 18 настай иргэн Майкл Брауныг буудан хороосон хэрэг гарсаны дараа нийтийг хамарсан үймээн самуун дэгдээд байгаа. Энэ хэрэгт буруутай гэгдэж буй офицер Даррен Уилсоныг Тангарагтны гэм буруугүй гэж үзсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм.
Тэгвэл цагдаагийн ажилтан Даррен Уилсон “ABC News” телевизэд өгсөн ярилцлагадаа тухайн үед үүнээс өөр арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан гээд хүүг амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Буудалцааны үеэр Майкл Браун биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан хэдий ч Уилсоны бууг авахыг завдсан учраас буудахаас өөр арга байгаагүй” гэсэн байна. Гэхдээ түүнийг буудах үеэр Майкл Браун гараа өргөөгүй байсан гэж ярьжээ.
28 настай, цагдаагийн офицер Даррен Уилсон Фергюсон хотын хоёр цагдаагийн хэлтэст нийт зургаан жил ажилласан юм байна. Мөрдөн байцаалтын нэгдсэн дүн гартал түүнийг ажил үүргээс нь чөлөөлөөд байгаа юм.