Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа Оросууд Хар тэнгисийг бүхэлд нь хянахаар чармайж буйг Натогийн цэргийн дээд командлагч Жен Филипп Бридлав сануулжээ. Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн лхагва гаригт Крымийн хойгт 14 цэргийн онгоц, 30 их бууны анги нэгтгэлийг байршуулж буйгаа мэдэгдсэн юм. Байлдааны онгоцуудын эхний хэсэг нь Крымийн Белбек агаарын бааз дээгүүр нисэн өнгөрсөн гэж Оросын Интерфакс агентлаг онцолсон байна. Мөн Оросын цэргүүд Украины салан тусгаарлагчдыг сургаж, зөвлөгөө өгөх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж ноён Бридлав ярьжээ. Гэхдээ Оросын эрх баригчид энэ мэдээллийг эрс үгүйсгэж байна. 




















































