Оросын агаарын тээврийн Туполев Ту-134 онгоцны дугуй хөлдөж, хөдлөх боломжгүй болсон тул 67 зорчигч, багийн долоон гишүүнийг аврах ажиллагааг шуурхай явуулсан байна. Онгоц нислэгийн зурвасаас хөдлөж чадаагүй гэж Итар-Тасс агентлаг мэдээлэв. Арктикийн тойргоос 163 км-ийн зайтай орших Красноярск мужийн Игаркад цельсийн хасах 52 градус хүйтэн байгаа учир техник хэрэгслүүд ийнхүү саатах болжээ. 24 цагийн турш нислэгийн зурваст байсан онгоцны дугуй хөлдсөн ч тоормосны систем нь гэмтээгүй аж.























































