АНУ-ын Хойд Дакота мужийн их сургуулийн эрдэмтэд байгаль орчинд ээлтэй шинэ хуванцар савыг зохион бүтээжээ. Маш хөнгөн жинтэй уг хуванцар сав нь молекульд идэгдэж, өөрөө ялзарч газарт шингэдэг байна. Фруктоз хэмээх бодисыг хуванцар саванд ашигласнаар ийм боломж бүрдэж байгаа гэнэ. Одоо хэрэглэж байгаа хуванцар сав нь ус, газрын хөрсөнд шингэж, хүрээлэн буй орчныг олон зуун жил бохирдуулж байна. Мөн диоксин хэмээх хорт бодисыг агаарт цацдаг. Тиймээс эрдэмтэд ойрын хоёр жилийн хугацаанд байгальд ээлтэй савыг худалдаанд гаргахаар судлаж байна.
























































Сэтгэгдэл (1)