АНУ-ын Индиана мужийн инженер Паул Стендер тийрэлтэт онгоцтой адил цагт 367 миль хурдлах чадвартай сургуулийн автобус зохион бүтээжээ. “Оригналь автобусыг ийм хурдтайгаар бүтээх боломжгүй. Харин гар аргаар бүтээсэн металуудын тусламжтайгаар онгоц шиг хурдан автобусыг гэртээ үйлдвэрлэнэ” гэж тайлбарласан байна. Мөн нэг удаагийн эргэлтэнд 150 галлон шатахуун хэрэглэдэг тул түлшинд маш хэмнэлттэй. Энэ автобустай байхад хичээлээсээ хоцрохгүй гэдэгтээ итгэлтэй байж болно.



























































