ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Сирийн төлөөлөгчидтэй Хар тэнгист уулзжээ. Энэ үеэр В.Путин Сирийн Гадаад хэргийн сайд Валид аль-Моуалемд Ойр Дорнод дахь терроризмтай тэмцэхэд Башар Ассадад тусална гэдгээ амлаад Сирийн зөрчилдөөнтэй асуудалд харилцан буулт хийх гарцгүй болоод буйг онцолсон байна. “Оросын тал Сирийн Засгийн газрыг тэмцсээр байх болно” гэж С.Лавров мэдэгдэв.
Сирийн иргэний дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж, лалын хэт даврагч бүлэглэлүүд газар авч, нөхцөл байдал муудсан энэ үед Оросын эрх баригчид Ассадын гол холбоотон хэвээр байгаа аж. Башар Ассадыг огцруулах гэсэн тэмцэл эцэстээ Барууныхан болоод Арабын ертөнцийн ар тал болсон зэвсэгт бүлэглэлийн дайн болж хувирсан гэж мэргэжилтнүүд үздэг.

Сэтгэгдэл (2)