Хятадад анх удаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж тус улсын иргэд найдаж байна. 2011 онд Америк гаралтай Хятад эмэгтэй болох Ким Ли нөхөртөө зодуулж, нүүрэндээ гэмтэл авсан зураг олон нийтийн хэрэгслээр цацагдаж, шүүмжлэл дагуулсанаар энэ хуулийг батлах үндэс тавигдсан гэж хэлж болно. Шинэ хуулиар эмэгтэйчүүдийн нэхэмжлэх гаргах боломжийг хялбарчилсан нь сая сая гэр бүлийн уур амьсгалд нөлөөлнө гэж үзэж байна.
Коммунист намын дэргэдэх Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооноос гэрлэсэн болон найз залуутай эмэгтэйчүүдийн 40 хувь нь бие, сэтгэлийн дарамтанд байдаг гэсэн судалгаа гаргажээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 7 хувь нь цагдаад мэдүүлэг өгсөн байдаг ажээ.