Ирак, Сирид хүчээ авч буй “Исламын улс” бүлэглэл Сирийн хоёр нисэх буудалд халдлага үйлдсэн байна. Халдлагын үеэр 90 орчим хүн амиа алдаж, 120 хүн шархтсан гэж тус улсын Цагдаагийн газраас мэдээлэв. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь нисэх буудлын ажилчид гэнэ.Энэхүү халдлагыг зохион байгуулснаа хэт даврагчдын тэргүүн Бакар аль Багдади мэдэгдэж “Халдлагын гол зорилго нь Сирийн Засгийн газраас хэт даврагчид илүү гэдгийг харуулахыг зорьсон” гэж хэлжээ. Багдади, Дамаск хотыг хэт даврагчдад өгөхийг Ерөнхийлөгч Башар аль Ассадаас шаардаж, нааштай хариу өгөхгүй бол өдөр бүр халдлага үйлдэхээ сануулсан байна. Дээрх үйл явдлын улмаас Сирийн цагдаа, хүчнийхэн бэлэн байдалд шилжжээ.





















































