Их Британи болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтын эрдэмтэд хамтран Эболагийн эсрэг вакцин үйлдвэрлэж, сайн дурын 20 хүн дээр туршилт хийжээ. Вакцин оролцогчдын биеийн байдалд ямар нэгэн гаж нөлөө үзүүлээгүй гэж судлаачид мэдээлэв.Эбола вирусын эсрэг вакцины туршилт дөрвөн үе шаттай явагдана. Дараагийн хоёр, гурав дахь туршилтуудыг эрдэмтэд Баруун Африкийн орнуудад турших юм. Эболагийн халдвар хүчтэй тархаж буй газарт л түүний үр нөлөө илүү мэдрэгдэнэ хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.
Хэрэв туршилтын үр дүн нь амжилттай болсон тохиолдолд Их Британийн эрдэмтэд ирэх 2015 оны эцэс гэхэд сар тутам нэг сая тун хүртэл үйлдвэрлэх боломжтой гэсэн юм.
Одоогоор эбола вирусын эсрэг баталгаатай эм тариа, вакцин байхгүй байгаа ч ОХУ, Их Британи, АНУ, Япон болон Канад нэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна.





















































