Америкчууд дэлхий бүх орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа
нь энх тайван, ардчиллын эсрэг хэрэг гэж Оросын Батлан хамгаалах яамны
орлогч сайд Анатолий Антонов ярьжээ. Мөн Америкийн цэргийн туршилтууд нь
террористуудыг дэмжиж, тогтворгүй байдал үүсэхэд нөлөөлж байна гэв.
“Сүүлийн арав гаруй жилд үүссэн дэлхийн бүх сөргөлдөөний гуравны хоёрыг
Америкчууд өдөөсөн. Югослав, Ирак, Афганистан, Сири, Зүүн өмнөд Азийн
Коломбо, Шри Ланк зэрэг улсуудын дотоод зөрчилд Америк буруутай” гэж
Анатолий сайд ярьсан байна. Түүнийхээр Америкчууд одоо Ази-Номхон далайн орнуудын тогтворгүй байдалд нөлөөлж байгаа гэнэ. Учир нь Хойд Солонгосын цөмийн заналхийллээр шалтаглаж, тус бүс нутгийн Батлан хамгаалах сүлжээг зузаатгаж байгаа ажээ.























































