Энэтхэгийн Аялал жуулчлалын шинэ сайд Махеш Шарма шинэ хууль санаачилжээ. Тэрээр сонгогдсон даруйдаа Таж Махал руу гуйлгачид, тасалбар дамжлагчдыг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэтхэгт ирж буй жуулчдын 10 хувь нь эд зүйлсээ алдсан, хүчирхийлэлд өртсөн хэмээн гомдол мэдүүлдэг гэнэ. Тиймээс жуулчдад тасалбарыг цахим хэлбэрээр түгээж, электрон чип өгөхөөр шийдвэрлэжээ. 2013 онд Дели хотын 23 настай оршин суугч эмэгтэйг зургаан хүн бүлэглэн хүчирхийлж, хөнөөсөн харгис хэрэг гарсаны дараа Таж Махал үзэх жуулчдын тоо эрс буурсан юм.

