“Infinium-Serve” нэртэй хоол зөөгч нисдэг роботууд 2015 оны сүүл гэхэд Сингапурын сүлжээ ресторануудад үйлчилж эхэлнэ. Үйлчилгээг роботоор орлуулах энэ санаачилгыг Сингапурын “Infinium Robotics” компанийн захирал Вүүн Жунянг санаачилжээ. Эдгээр роботууд нь үйлчлүүлэгчдэд хариу үйлдэл үзүүлж, захиалсан хоолнуудыг хүргэж өгч үйлчилнэ. Ийм сонирхолтой үйлчилгээ нь ресторануудын ашиг орлогыг нэмэгдүүлнэ гэж ноён Вүүн ярьжээ.

























































