Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Европын Холбооны орнуудаас ирж буй цагаачдын тэтгэмжийг хязгаарлахаар төлөвлөж байна. Европын цагаачид тэтгэмжийн мөнгө авч, Консулын байранд амьдрах зэрэг халамжийн үйлчилгээг авахын тулд дор хаяж дөрвөн жил хүлээх шаардлагатай гэж тэрээр хэлэв. Ийм шийдвэр гаргасан нь 2010 оноос хойш Британи дахь цагаачдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. 2014 оны байдлаар 228 мянган Европын иргэн цагаачилсан нь өмнөх оныхоос 78 мянгаар өндөр үзүүлэлт юм. Тиймээс дээрх бодлогыг хэрэгжүүлсэнээр цагаачдын тоог 100 мянгаар багасна гэж тооцжээ. 




















































