Маша нэртэй бяцхан бор нохой нэг жилийн өмнө нас барсан эзнээ эргэж ирэхийг хүлээсээр байна. Нохой Сибирийн эмнэлэгт өдөр бүр ирж, хүлээлгийн танхимд хий дэмий суудаг ажээ. Энэ түүх эзнээ 10 жилийн турш галт тэрэгний буудал дээр хүлээсэн Японы Хачико нохойныхтой төстэй. Машаг өрөвдсөн эмнэлгийн ажилтнууд дулаан оромж бэлтгэж, хоол байнга өгдөг. Гэтэл нохой гэнэт алга болсонд сувилагч Алла Воронцава ихэд санаа зовж байв. Азаар нохой удалгүй эргэж ирээд шөнийн 03 цаг хүртэл эмнэлэг дээр байсан гэнэ. “Түүний нүднээс ямар их гуниглаж байгаа нь анзаарна” гэж эмч Владимир Беспалов ярив.


























































Сэтгэгдэл (1)