
Францын зохион бүтээгч, 65 настай Кристиан Поинчевал зургаан жилийн өмнө найзуудтайгаа хооллож байгаад шинэ санаа бодож олжээ. Одоо Кристиан энэ санаагаа ажил хэрэг болгож, шоколад болон цэцэгний үнэртэй эм зохион бүтээсэн байна. Анагаах ухаанд байгалийн аргаар хүн эмчлэх нь төвөгтэй байдаг. Тиймээс гэдэс дүүрэх үед уудаг эмэн дээр туршилт хийж, сарнай цэцэгсийн үнэртэй уламжлалт бүтээгдэхүүн гарган авчээ. Уг эмэнд ургамлын гаралтай нүүрс, амтат гоньд, далайн замаг, давирхай, үхрийн нүд жимс, какао агуулагдсан байна. Кристианы зохион бүтээсэн эмийг 12,5 доллараар худалдаалж эхэллээ.





















































