Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд үхлийн аюултай Эбола вируст нэрвэгдсэн Гвиней улсад айлчилж буй Барууны анхны төрийн тэргүүн боллоо. Франсуа Олланд ганц өдрийн айлчлалаараа Гвинейн эрх баригчид Эболагийн асуудлаар дугуй ширээний уулзалт хийж, эрүүл мэндийн төвүүдээр зочлох гэнэ. Франц улс Эбола вирусын халдвартай тэмцэхэд Гвиней улсад 100 сая еврогийн тусламж үзүүлэхээ амласан аж. Гвинейд анх гарч, хөрш Сьерра-Леоне, Либери, Нигери, Сенегал, Малид тархсан Эбола вирусын халдвараар олон улсад 5400 гаруй хүн амь үрэгдэж, 13 мянга гаруй хүн өвчлөөд байна.





















































