
Домогт хөлбөмбөгчин Пеле Бразилын Сао Пауло хотын эмнэлэгт хэвтжээ. Өдгөө 74 настай Пеле шээсний халдварын эмчилгээ хийлгэж байгаа гэж тамирчны төлөөлөгч Хосе Форнос Родригез ярьсан байна. Тамирчны бие сайнгүй байгаа учир эрчимт эмчилгээнд хамруулж байгаа гэнэ. Пеле хэдэн жилийн өмнө нүдний торлог бүрхэвчээ солиулсан бөгөөд бөөрний архаг өвчтэй болжээ. Бразилын үндэсний шигшээ баг 1958, 1962, 1970 онуудад дэлхийн аварга болоход Пеле голлох үүрэг гүйцэтгэжээ.





















































