Морокко улсын Ифрэйн нэртэй бяцхан хотыг Африкийн Швейцарь гэж нэрлэдэг. Европ маягийн энэхүү хотыг 1930-аад онд Францчууд хөгжүүлсэн бөгөөд Швейцарийн Альпийн нурууг санагдуулам байгалийн тогтоцтой. Энд МЭӨ 500 онд эртний Жүүд улс оршин тогтнож байсан түүхтэй. Энд гадаадын жуулчид ирэх дуртай бөгөөд хэрэг зөрчил бараг гардаггүй, тайван газар юм.



























































