
Украины Эрчим хүч, нүүрсний яам арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн Донбасс дахь 252 үйлдвэр, улсын албан байгууллагуудын ажлыг зогсоожээ.
«Терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа яамны харьяа улсын үйлдвэр, албан байгууллагуудын үйлдвэр, санхүүгийн ажиллагааг арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн зогсоож байна” хэмээн баримтад өгүүлжээ.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко арваннэгдүгээр сарын 15-нд зарлиг гаргаж, төсвийн байгууллагуудыг Донбассаас гаргах, банкны төлбөр тооцоо явуулахыг хориглосон байна. Энэ сарын эхээр Украины эрх баригчид өөрийн хяналтын биш газруудад санхүүжилт хийхийг зогсоосон юм. Гэхдээ эдгээр нутаг дэвсгэрт цахилгаан ба хийн хангамжийг хэвээр үлдээнэ гэсэн юм.






















































Сэтгэгдэл (2)