Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчид төр захиргааны ордныг эзлэхийг завдаж, бүслэн хааж эхэлжээ. Цагдаа нар тэмцэгчдийг тараахын тулд халуун чинжүү цацаж, цахилгаа бороохой ашигласан байна. Ингээд цагдаа нар жагсагчдын босгосон түр майхнуудыг нураахад үймээн эхэлж, мөргөлдөөн шөнөжингөө үргэлжилжээ. Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Люн Чун Иний ордон руу нэвтэрч орохыг завдсан оюутнуудыг цагдаа нар хайр, найргүй зодож байлаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Монг Кок худалдааны дүүрэгт үймээн дэгдээсэн 100 гаруй оюутныг баривчилсан ажээ.

























































