Швейцарийн ард түмний дунд явуулсан бүх нийтийн санал асуулгаар хүн амын 2-оос хэтрэхгүй хувийг цагаачид эзэлж байх ёстой гэсэн шинэ хуулийг дэмжсэнгүй. Тус улсын 26 кантонд явуулсан санал асуулгаар сонгогчдын 76 хувь нь татгалзсан хариу өгчээ. Цагаачдыг цөөлсөнөөр эдийн засагт хор нөлөөтэй гэж сонгогчид үзсэн байна. Харин цөөн хэсэг нь цагаачид олширвол үндэсний баялгийг багасгах сөрөг үр дагавартай гэж үгүйсгэсээр байгаа ажээ.Швейцарийн найман сая хүн амын дөрөвний нэгийг гадаадын иргэд эзэлдэг. Засгийн газар нэг жилд хилээр нэвтэрч буй 80 мянган цагаачийг 16 мянган болгон цөөрүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Швейцарийн шууд ардчиллын тогтоолцооны дагуу ард иргэдээс дэмжлэг хүлээж чадвал бүх нийтийн санал асуулга явуулах эрх нь нээлттэй байдаг. Тиймээс дээрх санал асуулгыг явуулж, Засгийн газрын бодлогыг өөрчлөхийг завджээ. Ард иргэд ийм саналтай байгаа тул хуулийн дагуу Засгийн газар тэдний үзэл бодлогыг хүндэтгэхээс өөр аргагүй юм.





















































