НҮБ-ын Эбола хариуцсан үүрэг гүйцэтгэгч Энтони Банбури “Вирус дэлхийн бусад улсад тархах эрсдэл өндөр байгаа” гэж BBC агентлагт ярьжээ. Ялангуяа Сьерра Леон улсад Эболагаар нас барагсдыг оршуулахдаа ариутгалыг сайн хийхгүй байгаа учир бусад хүмүүст халдварлах магадлал өндөр гэдгийг сануулав. Тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр нас барсан хүмүүсийн 70 хувийг аюулгүй газар оршуулж чадахгүйг байгааг анхааруулсан удаатай. Мөн Сьерра Леон, Гвиней, Либери улсуудад хөрөнгө, санхүүгийн хүртээмж тааруу байгаа тул эмнэлгийн ажилтнууд үүрэг гүйцэтгэхээс зугтах болжээ.
Одоогоор Эбола вирусаар 7000 орчим хүн нас барж, 16000 хүн халдвар тээгч болоод байна. Энэ нь долоо хоног бүр 200-300 хүн Эболагаар хорвоог орхиж байгаа гэсэн үг юм.





















































